CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын тэтгэлэгт шинээр 252 монгол хамрагдана

02-11-2019 17:20

 Хятадын Засгийн газрын тэтгэлэг энэ сарын 1-нд зарлагджээ. Ирэх хичээлийн жилд тус улс Монгол Улсын 252 иргэнийг бакалавр, магистр, докторт тэтгэлгээр сургах аж. Бакалаврт суралцах хүсэлтэй залуус бүрэн дунд боловсрол эзэмшсэн 25 хүртэлх насныхан байна. Харин магистрантурт бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт магистрын зэрэгтэй 40 хүртэлх насныхан суралцах боломжтой юм. Бүх түвшинд голч оноо 3.0 болон түүнээс дээш байх шаардлагатай. Хятад хэлний зохих түвшний эсвэл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Бүртгэл энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл /scholarship.esis.edu.mn/grant/ цахим хаягаар явагдах бөгөөд онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө материалаа илгээн баталгаажуулах шаардлагатай. Онлайн бүртгэлийн баталгаажуулалт энэ сарын 23, 24-ний 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байрны 324 тоотод болно. Энэ үеэр онлайн бүртгэлд хамрагдсан иргэд бүртгүүлсэн материалаа эх хувиар нь авчирна. Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг аж.
Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагт  7577-8080, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг 51-267131, 11-321974 утсаар лавлах боломжтой.
Бүртгүүлэхдээ доорх материалыг цахимаар хавсаргана.
Иргэний үнэмлэх
Гадаад паспорт
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүн/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт
Сүүлийн зургаан сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом
HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргах
Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100