CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Цагаан сарын тоглолтыг 1.17 тэрбум хүн үзжээ

02-11-2019 11:40

 Энэ жилийн Хаврын баярын гала тоглолтыг Хятадад болон хилийн чанадад нийт 1.17 тэрбум хүн үзэж сонирхсон нь урьд байгаагүй түүхэн дээд амжилт тогтоожээ. Хятадын Хэвлэл мэдээллийн нэгдсэн хорооноос мэдээлснээр энэ жил 36 дахь жилдээ зохиогдсон Цагаан сарын бүх оддын хамтарсан тоглолтын үзэгчдийн тоо энэ онд түрүү жилийнхээс 42 хувиар өссөн байна. Дотоодын нийт 239 сувгаар энэ сарын 4-ний өдөр нэгэн зэрэг цацагдсан бүтэн дөрвөн цагийн баярын тоглолтыг хилийн чанадад нийт 163 улс орон, бүс нутагт 218 сувгаар гаргасан аж.
Үзэгчдийн тоо ийнхүү огцом өссөн нь цахим хэрэглээтэй холбоотой гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил гар утасны аппликэйшн, цахим хуудас, нийгмийн сүлжээ зэрэг олон сувгаар тоглолтыг шууд дамжуулсан нь залуу үзэгчдийг илүүтэй татсан байна. Хаврын баярын гала тоглолтыг энэ жил анх удаа 5G сүлжээгээр цахим хэрэглэгчдэд хүргэсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100