CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дотоод аялал жуулчлалын орлого нэмэгджээ

02-11-2019 13:38

 Цагаан сарын баярын өдрүүдэд Хятадын дотоод аялал жуулчлалын салбарын орлого эрс нэмэгдэж, битүүнээс шинийн 6 хүртэлх хугацаанд 513.9 тэрбум юань буюу 76.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.2 хувиар өссөнийг тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Баярын үеэр Хятад даяар 415 сая хүн аялсан нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 7.6 хувиар нэмэгдсэн тоо юм. Соёл, аялал жуулчлалын яамнаас явуулсан судалгаагаар, баярын өдрүүдээр иргэд соёлын арга хэмжээ, бүс, мужийн уламжлалыг харуулсан газрууд, музейд очих нь эрс нэмэгдсэн байна. Баярын амралтаар аялсан хүмүүсийн чамгүй хувийг Хятадад ажиллаж, амьдарч, суралцаж буй гадаадын иргэд эзэлж байгааг мөн дээрх судалгаанд онцолсон юм.
Үүний зэрэгцээ гадаад руу аялсан хятад жуулчдын тоо баярын өдрүүдээр мөн эрс нэмэгдэж, 12.5 саяд хүрсэн бөгөөд агаарын тээврийн компани, төмөр зам, усан замын тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ачаалал ихэссэн байна. Хятад жуулчдын дийлэнх нь Тайланд, Япон, Вьетнам, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз зэрэг Азийн орнуудыг зорьсон бол мөн Америк, Европ руу аялагсдын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100