Дэлхийн боксын гурав дахь хятад аварга
01-28-2019 16:14
Боксчин Шү Сань Дэлхийн боксын холбооны хамгийн хөнгөн жингийн аваргын бүс хүртсэн Хятадын анхны тамирчин боллоо. Тэрбээр аваргын титмээ хамгаалан тулалдсан Пуэрто Рикогийн боксчин Хесус Рохасыг ялж, дэлхийн аварга болсон байна. Өрсөлдөгчөө 10 дахь раундад ялсан 24 настай Шү Сань сүүлийн 10 жилд төрсөн хөнгөн жингийн дэлхийн аварга боксчдоос хамгийн залуу нь болж байгаа аж.
Хятадын Жянси мужийн уугуул Шү Сань 16 настайгаасаа боксоор хичээллэжээ. Тэрбээр Хятадын хамгийн алдартай тамирчдын нэг бөгөөд хөнгөн, дунд жингийн төрөлд дэлхийн аваргын бүс хүртсэн Жоу Шиминь, Шионь Чаожонь нарын хамт Хятадын шилдэг боксчинд тооцогддог байна.