CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тогооч, зөөгчгүй, ухаалаг зоогийн газар

01-25-2019 14:35

 Хятадын Төмөр замын “Ухаалаг, автоматаар ажилладаг зоогийн газар” Чиндао хотын хойд галт тэрэгний буудалд саяхан нээлтээ хийжээ. Ашиглалтад ороод удаагүй ч тус хоолны газар шинэ технологийг өөрийн биеэр туршиж үзэх гэсэн олны хөлд дарагдах болсон байна. Эл зоогийн газарт зөөгч, кассчин, тогооч байхгүй, ердөө хэдхэн машин л бий. Савлаж вакумжуулсан хоолыг ажилчид тогтмол зоогийн газрын машинд байршуулдаг аж. Машин бүр 10 гаруй зууш, амталсан үхрийн мах, карритай тахиан мах, өндөгтэй хуурга гэх мэт олон хоолны сонголттойгоос гадна будаа, гоймонтой. Хоолны газрын найман машинд нийт 2000 гаруй хоол бий. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн гарал нь тодорхой бичжээ. Үйлчлүүлэгч мэдрэгчтэй дэлгэц бүхий машинаас хоолоо сонгон, QR кодыг уншуулан төлбөр төлнө. Үүний дараа бичил долгионы халаагуураас автоматаар хоол нь гарч ирэх аж. Энэ бүхэнд ердөө нэг минут хүрэхгүй хугацаа шаардлагатай.
 Чиндао хотын Хойд галт тэрэгний буудалд өнгөрсөн жил төмөр замын анхны “Худалдагчгүй дэлгүүр” байгуулагдаж байжээ. Үүндээ тулгуурлан Цагаан сарын тээвэрлэлт эхэлсэнтэй холбоотойгоор мөн анхны Ухаалаг, автоматаар ажилладаг зоогийн газрыг нээсэн байна. Тус хоолны газар 24 цаг ажиллахаас гадна үйлчлүүлэгчдэд хоолоо идэхэд нь зориулсан тухтай сандал, ширээтэй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100