CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Онлайнаар төгөлдөр хуурын хичээл заалаа

01-25-2019 14:37

 АНУ-ын Калифорни их сургуулийн Лос-Анжелес салбар сургуулийн консерватори энэ сарын 22-нд Хятадын Төвийн консерваторт интернэтээр алсын зайн төгөлдөр хуурын хичээл сургалт явуулсан байна. Энэ нь Хятад, Америкийн их дээд сургуулийн хооронд анх удаа болсон алсын зайн төгөлдөр хуурын хичээл аж. Түүнчлэн хоёр орны алсын зайн хөгжмийн сургалт хийгээд тэдгээрийн хамтын ажиллагааны эхлэл гэнэ.
 Энэ удаагийн хичээлийг санаачлагч Калифорни их сургуулийн Лос-Анжелос салбар сургууль нь эртнээс буюу 2012 оноос алсын зайн сургалтын технологийг ашиглан АНУ-даа төгөлдөр хуурын хичээл зааж эхэлсэн байна. Ийн Сычуань, Үхань, Синхайгийн консерватор, Мяньян багшийн институт зэрэг Хятадын их дээд сургуулиудын мэргэжилтнүүдийн урилгаар Austin хөгжмийн төвд тус хичээлийг явуулжээ.
Лос-Анжелес салбар сургуулийн төгөлдөр хуурын тэнхмийн эрхлэгч Инна Феликс “Шиньхуа” агентлагийн сурвалжлагчид маш баяртай байгаагаа илэрхийлээд “Хэдэн мянган километрын алсад байгаа ч бид Хятадын багш, оюутнуудтай холбогдож чадлаа. Шинжлэх ухааны тэргүүлэх технологи надад “Хөгжимд улс орны хил хязгаар үгүй” гэдгийг мэдрүүллээ” хэмээн ярьжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100