CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

5G сүлжээг байгуулахад 30 тэрбум юань зарцуулна

01-25-2019 14:27

 Бээжин хотын оршин суугчдад 5G сүлжээг хүргэх дэд бүтцийн ажлыг 2022 оноос өмнө дуусгахаар төлөвлөж, үүнд 30 тэрбум орчим юань буюу 4.4 тэрбум ам.доллар зарцуулах тухай тус хотын мэдээлэл, эдийн засгийн газраас албан ёсоор мэдэгджээ. 2019-2022 онд тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 5G сүлжээг эхний ээлжинд хотын төв, тэр дундаа хоёрдугаар тойргийн газар нутагт, дараа нь бусад тойрог, алслагдсан дүүргүүдэд хүргэх юм байна.
Түүнээс гадна хотын дэд бүтцийн чухал байгууламжууд, тухайлбал, олон улсын болоод орон нутгийн нисэх онгоцны буудлууд, галт тэрэгний буудалд шинэ үеийн сүлжээг хүргэх чухал хэмээн онцолжээ. 2022 оны Олимпийн наадмыг  угтан шинэ, дэвшилтэт сүлжээг нэвтрүүлэхэд анхаарч байгаа бөгөөд ингэснээр үүрэн холбооны оператор компаниудын орлого гурван жилийн дараа 200 тэрбум орчим юаньд хүрч өснө гэж таамаглаж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100