CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Цасан гэрт хуримласан хос

01-25-2019 14:32

БНХАУ-ын Хэнань мужийн Лүөянь хотын Луаньчуань сууринд нэгэн өвөрмөц хурим болов. “Фунюүшань” нэртэй цанын баазын ажилтан бүсгүй гал голомтоо бадрааж буйг тохиолдуулан албан байгууллага нь цасан гэр барин хуримын ёслолыг өвөрмөцөөр зохион байгуулж өгснийг Хятадын “Өдрийн сонин” мэдээллээ. Хятадын уламжлалт хуримын ёслолыг цасан гэрт зохион байгуулсан нь нэг талаар  цанын баазын хувьд үйл ажиллагаагаа сурталчлах, үйлчлүүлэгчдийг татах арга байсан бол нөгөө талаар ажилтныхаа амьдралын чухал үйл явдлыг мартагдашгүйгээр тэмдэглэх содон арга хэмжээ болсон тухай эх сурвалж онцолжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100