CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хамгийн ховор шувууны тоо толгой 100 давжээ

01-25-2019 14:23

 Дэлхийн хамгийн ховор шувуу гэгддэг, зөвхөн Хятадын нутагт байх цацагт хараалайн тоо толгой амьтан судлаач, байгаль хамгаалагчдын хүчин чармайлтын дүнд ахин нэгэнтээ өсөж үржин, ховордсон амьтны устаж болзошгүй гэх зэрэглэлээс нэн ховор зэрэглэлд багтахаар болжээ. Жэжянь мужийн нутагт байх хоёр цэгт хийсэн хамгийн сүүлийн тооллогоор нас гүйцсэн 77, мэндлээд удаагүй 25 цацагт хараалай бүртгэгдсэн аж. Тус мужийн Байгалийн түүхийн музейн орлогч даргын хэлснээр нийт тоо толгой нь ийнхүү 102-т хүрснээр энэхүү ховор шувууны аврагдах магадлал урьд байгаагүйгээр өсөөд байна.
Анх Индонезийн нутгаас 1861 онд олдсон Хятадын цацагт хараалай нь нутгийн зүүн эрэгт зусаж, намрын сэрүү ормогц Индонез, Филиппин рүү нүүдэллэдэг усны шувуу юм. Эм нь нэг өндөглөхдөө ердөө ганц өндөг гаргаж, тэр нь дэгдээхий болж чадалгүй могой, харх зэрэг амьтдын идэш боллоо гэхэд дахиад мөн л ганцхан удаа өндөглөдөг тул уг шувууны үржил маш удаанд тооцогддог байна. Олон арван жил тоо толгой нь 50 ч хүрэхгүй байсан цацагт хараалайг Жэжянь мужийн захиргаа тусгай хамгаалалтад авч, 2004-2008 оны хооронд нийт 20-оод шувуу барин, тэдний дуу хоолойгоор бусдыг нь татах туршилт явуулсан нь үр дүнгээ өгчээ. Гэхдээ дэлхийн хамгийн ховор шувууг ирээдүйд гарч болох болзошгүй аюулаас хамгаалахын тулд бүр илүү анхаарал халамж хэрэгтэйг албаныхан онцолсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100