CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад-Саудын археологичид чухал олдвор олжээ

01-24-2019 12:20

 БНХАУ-Саудын Арабын хамтарсан археологийн баг Улаан тэнгисийн эрэг дээрх Сериний гармын тууринд хоёр дахь удаагаа малтлага хийжээ. Тус малтлага энэ сарын 22-нд дууссан байна. Бараг нэг сарын хугацаанд үргэлжилсэн малтлага маш чухал үр дүнд хүрчээ. Тодруулбал, энэ үеэр томоохон хэмжээний барилгын туурь илрүүлсэн аж. Түүнчлэн Хятадын шаазан эдлэлийн олон арван түүхийн дурсгалт зүйлийг олсон байна. Үүгээр зогсохгүй далай дээрх торгоны замыг судлах ховор нандин материалтай ч болжээ.
Хятадын Үндэсний соёлын өвийн товчооны Усан доорх соёлын биет бус өвийг хамгаалах төв Саудын Арабын Үндэсний археологийн төвийн хамтарсан баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нээс малтлагаа эхлүүлсэн аж. Энэ удаагийн археологийн малтлагад хоёр орны 12 хүн оролцсоноос усан доорх археологийн баг нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Тэд 2018 оны гуравдугаар сард анхны малтлагаа хийж байсан аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100