CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын эдийн засгийн хөгжлийн талаарх дөрвөн таамаглал

01-24-2019 11:57

 БНХАУ-ын эдийн засгийн хөгжилд 2019 онд ямар чиглэлийг баримтлах талаар Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хурал хийж, таамаглал дэвшүүлсэнийг Ардын өдрийн сонин уламжлав. Улсын статистикийн газрын дарга Нин Чежэ энэ оны эдийн засгийн хөгжлийг хэвийн хэмжээнд урагшилж, доорх дөрвөн  чиглэлд ахиц гарна хэмээн таамаглаж буйгаа илэрхийлэв.
1.БНХАУ энэ онд бусад улс орнуудтай бүсийн эдийн засаг, бизнесийн түншлэлийг ахиулж, бие биедээ харилцан ашигтайгаар хамтран ажиллах, ингэснээр дэлхийн эдийн засагт тив, бүсийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
2.Тус улсын хүн ам өнгөрсөн оны сүүлчээр 1.4 тэрбум дөхөж, дэлхийн хамгийн том зах хэрэглэгч зах зээлийн нэг болж байна. 2017 оны байдлаар дунджаар жилд 100-500 мянган юанийн тогтмол цалинтай хүмүүсийн тоо 400 орчим саяар хэмжигдэж байгаа бөгөөд үүнийг дагаад автомашин, үл хөдлөх хөрөнгө, дотоод болон гадаад аялал жуулчлалын бизнесийн зах зээл өргөжин тэлж, эргэлт нь улам нэмэгдэх бололтой.
3.Өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн хугацаанд Хятадын аж үйлдвэрлэлийн салбарт асар олон дэвшил гарч, боловсон хүчин, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн өндөр хүчин чадал бүхий бааз бий болжээ. Хятадын хэмжээнд  ажиллах хүчний тоо 900 орчим саяд эргэлдэж байгаа бөгөөд тэдний 170 сая нь дээд болон тусгай боловсролтой хүмүүс байна. Засгийн газраас баримталж буй бодлого, одоо буй нөөц бололцоог тооцон үзвэл Хятадын аж үйлдвэрийн салбарт цаашид өндөр технологи, шинжлэх ухааны дэвшилд суурилсан чиглэлд хөгжих бололтой.
Валютын ханш, бизнес, түншлэлийг дэмжих, хууль, эрхзүйн орчинг сайжруулах зэрэг төр болоод төрийн байгууллагын эдийн засаг дахь оролцоог илүү ухаалаг, боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тухайлбал, ядуурал, агаарын бохирдол зэрэг асуудалтай тэмцэхэд чиглэсэн арга хэмжээ, бизнесийг татвар, хуулийн механизмаар дэмжих бодлогыг баримтална.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100