CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Макаод 35 сая хүн зорчжээ

01-24-2019 12:19

 Макаогийн тусгай засаг захиргааны бүсийн Аялал жуулчлалын товчоо өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, энэ талаар мэдэгджээ. Тодруулбал, 2018 онд Макаогийн хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо 35.8 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос 9.8 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй түүхэн дэх хамгийн өндөр хэмжээ юм. Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрийг нээсэн нь үүнд нөлөөлсөнөөс гадна Макаогийн аялал жуулчлалын салбар бүхэлдээ хангалттай сайн үзүүлэлттэй гарсан гэнэ.
 2018 онд Макаог зоригсдын эхний гурван байрыг эх газар, Хонконг, Тайваны бүс нутгийнхан эзэлдэгээ хэвээр хадгалжээ. Тухайлбал, эх газрын зорчигчдын тоо 25 саяаас давсан нь өмнөх оноос 13.8 хувиар өссөн байна. Тэдгээрээс аялагчдын тоо 12 саяд хүрчээ. Харин Хонконгийн зорчигчид 2.6, Тайваных 0.1 хувиар өссөн байна. Тэгвэл Макаог зорих олон улсын зорчигчдыг БНСУ тэргүүлсэн бөгөөд 810 мянган хүн хилээр нэвтэрчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100