CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

800 гаруй онлайн хичээл нээлээ

01-24-2019 11:50

 Хятадын Засгийн газраас онлайн сургалт, хичээлүүдэд хамрагсдын тоог нэмэхийн тулд томоохон их, дээд сургуулиудын өнгөрөгч оны сургалтын хөтөлбөрт багтсан нийт 801 хичээлийн онлайн хувилбарыг цахим сүлжээнд байршуулжээ. Шинээр онлайн хичээлтэй болсон сургуулиудын дунд Бээжингийн их сургууль, Наньжиний Үйлдвэрлэлийн технологийн хүрээлэн зэрэг нэр хүндтэй, чансаа өндөр сургууль олон байна. Дээрх хичээлүүдэд физик, хими, анагаах ухаан, түүний дотор шүдний эмч, малын эмчийн ангиуд зэрэг шинжлэх ухааны салбарын курсүүдээс гадна Хятадын сонгодог уран зохиол, соёл урлаг судлалын хичээлүүдийг зориуд багтаажээ. Эдгээр онлайн хичээлийг хамгийн багадаа таван жил олон нийтэд нээлттэй байлгах аж.
Хятадын Боловсролын яам хичээл, курс тус бүрийн явцад хяналт тавих бөгөөд стандартад нийцээгүй, оюутных нь тоо хангалтгүй хичээлийг хасаж байх гэнэ. Энэхүү хөтөлбөр нь оюутан залуус төдийгүй нийт иргэдийн дунд цахим хэрэглээг дэлгэрүүлэх, цаашлаад боловсролын тэгш бус байдлыг арилгах Хятадын төр засгийн томоохон зорилтын нэг хэсэг аж. Тус улсын Боловсролын яамны Дээд боловсролын газраас 2020 он гэхэд 3000 хичээлийг онлайн болгохоор төлөвлөж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100