CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Баяннуурын Спортын тусгай мэргэжлийн сургуулийн элсэлт дөхлөө

01-24-2019 17:40

 ӨМӨЗО-ны Баяннуур хотын Спортын тусгай мэргэжлийн сургуулийн энэ жилийн элсэлт ирэх хоёрдугаар сарын 20-ны өдөр явагдана. Ингэхдээ тэд элсэгчдээ 2003-2008 онд төрсөн өсвөр насны хүүхдүүдээс сонгон шалгаруулах юм байна.
Тус сургууль нь зэвсгийн эрдэм, чөлөөт нударга, уламжлалт бокс, Солонгос бокс, каратэ, хөл бөмбөг, сагсан бөмбөг, гольф, үндэсний бөх, жүдо, хүндийн өргөлт, өндрийн болон уртын харайлт, хөнгөн атлетик гэхчилэн спортын олон төрлөөр тамирчин бэлтгэхийн зэрэгцээ багшлах боловсон хүчнийг сургаж дадлагажуулдаг тусгай мэргэжлийн байгууллага юм. Тухайн сургуульд элсэхийг хүсэгчид 13947839809, 15048817737 дугаарын утсаар Са багш, Ян багштай харилцах боломжтой бөгөөд Баяннуур хотын Спортын тусгай мэргэжлийн сургуульд очиж бүртгүүлэх ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100