CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Венесуэл улс АНУ-аас дипломат харилцаагаа таслав

01-24-2019 11:48

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орноо АНУ-аас бүх л харилцаа холбоогоо тасалсан болохыг зарлаад, Америкийн дипломат ажилчдыг 72 цагийн дотор орхиж явахыг шаардлаа. Түүнийг ийм шийдвэр гаргахын өмнөхөн Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог тус улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрсөн нь ердөө 14 хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тангарагаа дахин өргөөд буй Николас Мадурог гэнэтийн, шийдэмгий арга хэмжээ авахад хүргэжээ.
Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейд олонх болсон сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өчигдөрхөн буюу энэ сарын 23-ны өглөө өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарласан нь ийнхүү улс төрийн хямрал үүсгээд байна. Өнгөрөгч оны сүүлээр сонгогчдын 67.84 хувийн саналаар улиран сонгогдсон Н.Мадурог АНУ тэргүүтэй орнууд, мөн Венесуэлийн сөрөг хүчнийхэн хууль зөрчсөн, сонгууль луйвардсан хэмээн үзэж байгаа юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100