CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шилжүүлэн суулгасан умайд бойжсон хүүхэд мэндэллээ

01-24-2019 12:17

 Хятадад анх удаа шилжүүлэн суулгасан умайд бойжсон хүүхэд мэндэлжээ. Хүүхэд энэ сарын 20-нд Агаарын цэргийн эмчийн их сургуулийн Сижин эмнэлгийн амаржих тасагт мэндэлсэн байна. Одоогийн байдлаар эх, хүүхдийн бие сайн байгаа гэнэ.
Өдийгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд эл эмнэлэг анх удаа умай шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. 22 настай Ян Хуа (нэрийг нь өөрчилсөн) төрөлхийн умайгүй гэдгээ мэдээд хүнд байдалд оржээ. Умай шилжүүлэн суулгаж, хүүхэдтэй болох нь түүний сүүлчийн итгэл найдвар бөгөөд ээж нь охиндоо умайгаа өгөхөөр болсон аж. Хагалгаа хийх өдрөө хүлээж байхдаа тэрбээр гэрлэлтээ ч батлуулж. Ийн ээжийнх нь умайг охинд нь шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон гэнэ.
2018 оны зургадугаар сарын 13-нд хөлдөөсөн үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгажээ. 14 хоногийн дараа Ян Хуа амжилттай жирэмсэлсэн нь түүний тав дахь удаагийн оролдлого байв. Шаньси мужийн Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн судалгааны газрынхны хэлж буйгаар энэ нь Хятадын анхны, дэлхийн 14 дэх шилжүүлэн суулгасан умайд бойжсон хүүхэд аж. Түүнчлэн энэхүү амжилт нь Хятадын нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарын үргүйдлийн эмчилгээ үр дүнгээ өгөөд эхэлсэнийг илтгэж байгаа хэрэг юм. Үүний зэрэгцээ умай шилжүүлэн суулгах хагалгаа нь олон улсад тэргүүлэх хэмжээнд хүрсэнийг харуулж буй гэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100