CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хууль бус 7 сая мэдээлэл устгажээ

01-24-2019 11:46

Хятадын цахим сүлжээ хянагч хамгийн том байгууллага болох Кибер орон зайн хяналтын захиргаа шинэ он гарснаас хойш нийт 308 мянга гаруй хууль бус хаяг, зохих ёсоор ажилладаггүй 733 сайт, нийтийн хэрэгцээнд тохиромжгүй болон өсвөр насныханд сөрөг муу нөлөөтэй ухаалаг утасны 9382 аппликейшнийг устгаад байна хэмээн мэдээллээ. Тус байгууллага зургаан сарын хугацаатай кибер цэвэрлэгээ, устгалын хөтөлбөрөө энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд одоогоор хууль бус болон нийгэмд сөрөг нөлөөтэй нийт 7.1 сая мэдээллийг устгаад байгаа гэнэ.
Энэхүү арга хэмжээгээр садар самуун, хүчирхийлэл, терроризм, мөрийтэй тоглоом, хуурамч мэдээлэл, цуу үг зэрэг 12 төрлийн мэдээллийг цахим сүлжээнээс устгах, аюулгүй болгох зорилт тавьжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100