CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ортопед мэс заслын робот “ажилд орлоо”

01-23-2019 15:38

 Ортопед мэс заслын робот энэ сарын 22-нд Хятадын Хубэй мужид хагалгаа хийх үйл явцад тусалсан байна. Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн тус робот Үхань хотын дөрөвдүгээр эмнэлэг буюу Ортопедийн эмнэлэгт ийн албан ёсоор ажиллаж эхэлжээ. Мэс заслын эмч дунд чөмөгний хугарлыг хадах мэс ажилбар хийх үед робот түүнд тусалсан аж. Энэ нь Хубэй мужийн хэмжээнд анх удаа ортопед мэс заслын робот ашиглан хагалгаа хийсэн тохиолдол гэнэ. Түүнчлэн Хятадын Жэжян, Гуанжөү, Сычуань зэрэг мужид ийм төрлийн робот хагалгааны үйл явцад туслан, мэс засал хийлцдэг юм байна. Уламжлалт мэс заслын аргатай харьцуулахад робот ажилласнаар хугацаа хэмнэхээс гадна өвчтөний цус алдалт мэдэгдэхүйц багасчээ.
Сонирхуулахад, ортопедийн мэс засал нь яс, булчингийн гэмтэл, нугасны эмгэг, халдвар, хавдар, төрөлхийн эмгэгийг эмчлэхэд хийгддэг аж. Өөрөөр хэлбэл, ортопед гэдгийг яс, булчингийн эмгэгийг эмчлэх мэс заслын процедур гэж ойлгож болох юм байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100