CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Юлия Тимошенко Ерөнхийлөгчид өрсөлдөнө

01-23-2019 16:27

Украины сөрөг хүчний удирдагч Юлия Тимошенко ирэх гуравдугаар сарын 31-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа. Бүх Украины нэгдсэн эвлэл буюу “Батькивщина” намын тэргүүн тэрбээр намын хамтран зүтгэгчдийнхээ хамт улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ ахуй амьдралыг өөд татах “Шинэ үе” хэмээх хөтөлбөр боловсруулжээ. Харин Украины шинэ Үндсэн хуульд тохирсон, орон нутгийн удирдлагад илүү эрх мэдэл олгон, авлигатай тэмцэх тэрхүү хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь хууль ёсны төрийн дээд албан тушаал хэрэгтэй тул Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдсэн гэнэ.
Ю.Тимошенко “Хуучин тогтолцоог халж, шинэ хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй бол 100 хоногийн дотор төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө” хэмээн мөн амласан байна. Түүний “Батькивщина” нам 450 суудалтай Украины парламентад одоо 20 суудалтай юм. Энэ жил 58 настай Ю.Тимошенко 2005-2010 онд Украины Ерөнхий сайдын алба хашсан билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100