CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дяньчи нуурын усны чанар сайжирчээ

01-23-2019 16:06

 Күньмин хотноо Дяньчи хэмээх үзэсгэлэнт нуур байдаг аж. Далайн түвшнээс дээш 1800 гаруй метр өргөгдсөн, 300 хавтгай дөрвөлжин км талбай бүхий энэ нуурын ус жил ирэх бүр бохирдох болжээ. Иймээс төр засгийн зүгээс олон арван арга хэмжээ авах болсон байна. Өнгөрсөн 2018 онд л гэхэд Дяньчи нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нийт 67 төсөл хэрэгжүүлжээ. Энэ бүхэнд нийт 2.34 тэрбум юань зарцуулсан байна. Үүний үр дүнд тус нуурын усны чанар сайжирч, дөрөвдүгээр ангилалд оржээ. Энэ нь сүүлийн 30 жил дэх хамгийн сайн үзүүлэлт гэнэ. Күньмин хотын зүгээс л гэхэд 2018 онд Дяньчи нуурыг хамгаалах “Гурван жилийн тулаан”-ыг эхлүүлжээ. Ийн 2018-2020 он хүртэлх үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө гаргасан байна. Зорилго нь 2020 он гэхэд усны чанарыг тогтмол дөрөв ангилалд хүргэх юм.
 2016 онд тус нуурын усны чанар “муу” тав ангиллаас энгийн тав ангилалд шилжсэн бол 2017 онд үүнийгээ хэвээр хадгалжээ. Харин өнгөрсөн онд таваас дөрөв болгож чаджээ. Усны чанарыг тав ангилдаг бөгөөд нэг нь маш цэвэр, хоёр нь цэвэр, гурав нь бохирдол багатай, дөрөв нь бохирдолтой, тав нь их бохирдолтой гэсэн үг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100