CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүж бүтээгч эр

01-23-2019 15:47

Сү Нань хэмээх энэ эр их сургууль төгссөнийхөө дараа нэгэн музейд ажилд оржээ. Энэ хугацаандаа тэрбээр уламжлалт аргаар хүж хийх аргад суралцан хорхойссон байна. Ийн 2013 оноос Жэжян мужийн Ханжөү хотноо өөрийн ажлын өрөөтэй болсон бол 2018 онд тус мужийн Хүжөү хотод Хүжний соёлын үзэсгэлэнгийн танхим байгуулжээ.
Одоогийн байдлаар Сү Нань 50 төрлийн хүж хийгээд түүнээс салаалсан бүтээгдэхүүн үйлдвэрлээд буй гэнэ. Мөн багагүй нэр хүндтэй хүж бүтээгч багш болсон байна. Тэрбээр “Хүжинд тохирох үнэртэн хайх, хүжний ноот судлах, хүж бүтээх зэрэг нь үнэндээ би өөрөө өөрийгөө бясалгах нэг арга юм” хэмээн ярьжээ. Өдгөө Сү Нань хүжийг хэрхэн өдөр тутмын амьдралдаа илүү ихээр хэрэглэхийг эрэлхийлж, хүжний соёлыг дэлгэрүүлэхээр зорьж байгаа аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100