CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд бэлдэж байна

01-23-2019 13:46

БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдох олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн нээгдэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Дээрх арга хэмжээнд одоогоор 86 орны төлөөлөгч, олон улсын 24 байгууллага оролцож, хамтран ажиллахаа мэдэгдээд буйг Хятадын “Өдрийн сонин” мэдээллээ. Ажиглагчид, зохион байгуулагчдын таамаглаж буйгаар, Бээжин хотод зохиогддог хамгийн нэр хүндтэй, томоохонд тооцогддог энэхүү үзэсгэлэнг 16 сая хүн үзэж сонирхох бололтой. Бээжин хотын үзэсгэлэн зохион байгуулах хорооны орлогч дарга Э Дахуагийн онцолсоноор, зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад зориулсан бэлтгэл ажил дуусаж, одоо дэд бүтэц, тоног төхөөрөмжүүдийг бэлтгэх ажил эхэлж, зарим чингэлгүүдэд үзмэр, бараа бүтээгдэхүүнийг байршуулж байгаа аж. Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн үеэр 2500 арга хэмжээ, тэр дундаа соёл, гэгээрлийн кампанит ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Ногоон амьдрал- сайхан сууц” уриан дор явагдах энэхүү үзэсгэлэнгийн гол зорилгуудын нэг  нь экологи, байгаль орчноо хамгаалах, түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буй.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100