CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн эдийн засгийн форумын гол сэдэв нь Хятадын өсөлт

01-22-2019 16:10

Энэ жилийн Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үндсэн сэдэв нь тогтвортой өсөж буйгаас гадна олон улсын дарамт шахалт, АНУ-аас тарифын “дайн” зэрэгт өртөх болсон БНХАУ-ын эдийн засаг байх болно хэмээн ажиглагчид онцолжээ. Дэлхийн эдийн засгийн ээлжит форум өнөөдөр эхэлж, энэ баасан гаригт буюу нэгдүгээр сарын 25-нд өндөрлөх юм.
Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн харьяа Дэлхийн эдийн засаг судлалын хүрээлэнгийн эрхлэгчийн ярьснаар Хятадын дотоодын эдийн засгаа хөгжүүлэх бодлого, олон улсын худалдааны асуудлаарх төрийн чиг баримтлал зэрэг нь форумд оролцогчдын хэлэлцэх гол сэдвийн тоонд оржээ. Ажиглагчдын онцолж буйгаар олон улс Хятадын эдийн засгийн өсөлтийг хэрхэн загвар жишээ болгох, тус улсын өсөлт хөгжил өөрсдөд нь ямар үр өгөөжтэй талаар илүү судалж мэдэхийг зорьж буй гэнэ.
Швейцарийн Давос хотноо эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форумд оролцож буй Хятадын төлөөлөгчдийг энэ жил тус улсын Дэд ерөнхийлөгч Ван Чишань даргалж байна. Энэ оны чуулганд Хятадын пүүс компанийн төлөөлөгчид урьд хожид байгаагүй олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100