CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Галт тэрэгний буудлын сонгодог хөгжмийн тоглолт

01-22-2019 14:33

 Харбин хотын галт тэрэгний буудал нь 115 жилийн түүхтэй. Зургаа дахь удаагаа өргөтгөл, шинэчлэл хийн, өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин өчигдрөөс Хятад даяар Цагаан сарын баярт зориулсан тээврийн үйлчилгээ албан ёсоор нээлтээ хийсэн. Үүнийг тохиолдуулан Хятадын төмөр замын “Харбин групп” ХХК, Хэйлонжян мужийн  соёл, аялал жуулчлалын газартай хамтран зорчигчиддоо зориулан тоглолт хийгээд эхэлжээ. Тодруулбал, галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулах болсон байна.
Хэйлонжян мужийн Дуу бүжгийн театрын найрал хөгжимчид дэлхий алдартай хэд хэдэн сонгодог бүтээлийг энэ үеэр тогложээ. Энэ нь зорчигдод халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхээс гадна хөгжмийн боловсрол, мэдлэгт нь хувь нэмэр оруулах зорилготой аж. Үүнээс өмнө өнгөрсөн оны хоёрдугаар сард Чанчүн хотын галт тэрэгний буудалд мөн ийм тоглолт болж байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100