“Хориотой хот” ном болов
01-22-2019 14:41
Хятадын “Хориотой хот” буюу хааны ордон музейг өдгөө мэдэхгүй хүн ховор. 500 орчим жил эзэн хаад, тэдгээрийн гэр бүлийн ордон, төрийн хэрэг явуулах газар байсан энэ барилга Хятад улс социалист дэглэмтэй болсноор музей болсон юм. Тэгвэл өчигдөр “Хүүхдэд зориулсан хааны ордон цуврал”-ын “Хөөх! Хааны ордоны 24 улирал” нэртэй шинэ ном “мэндэлсэн” байна. Нээлтийн ёслол Бээжин хотноо “Хориотой хот”-ын музейд болжээ. Тус ном нь 3-6 насны хүүхдэд зориулагдсан бөгөөд эцэг, эхчүүд хүүхдэдээ уншиж өгөхөөр бичигдсэн гэнэ.
Бүхэлдээ 24 ботиос бүрдэх энэ ном “Хориотой хот”-ын анхны үзэмжийг дүрсэлсэн 830 зураг, 52 барилга, 48 уламжлалт зан заншил, 115 үнэт эдлэл, 64 амьтан, 76 төрөл зүйлийн цэцэг, мод зэргийг агуулжээ. Ийн хүүхэд сонирхохуйц үлгэрийн хэлбэрээр бичигдсэн байна.