CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

2018 онд 15 сая хүүхэд мэндлэв

01-22-2019 14:51

Өнгөрөгч 2018 оны байдлаар БНХАУ-д 15 сая хүүхэд мэндэлж, тус улсын хүн амын тоо нэг тэрбум, 395 сая, 38 мянга болон өсөж, төрөлтийн коэффициент нь 10.94 хувь болсныг Ардын өдрийн сонин мэдээллээ. Хятадын Улсын статистикийн газрын дарга Нин Жечэгийн мэдээлж буйгаар, 2018 онд хүн амын өсөлт нэмэгдсэнээр хотжилтын коэффициент ч даган өссөөр байгаа юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд нас барагсдын тоо 9.93 саяд хүрэв. Хүн амын хүйсийн тэнцвэрийг авч үзвэл, 2018 оны байдлаар тус улсад 713.5 сая эрэгтэй, 681.8 сая эмэгтэй амьдарч байгаа бөгөөд энэ нь 100 эмэгтэй тутамд 104.6 эрэгтэй ногдож байгаа гэсэн үг ажээ.
Тус улсын хүн амыг насны бүлэглэлээр харвал, хөдөлмөр эрхлэх чадвартай буюу 16-59 насныхан 897.2 сая, өөрөөр хэлбэл нийт хүн амын 64.3 хувийг бүрдүүлж, харин  60-аас дээш насныхан 249.4 саяыг эзэлж байна.
Хотод оршин суудаг иргэдийн тоо 831.3 сая болж 2017 оны үзүүлэлттэй харьцуулахад 17.9 саяар нэмэгдсэнийг мөн энэ дашрамд онцолжээ. Хөдөө тосгон, сууринд байнга оршин суудаг хүмүүсийн тоо  564.1 саяар хэмжигдэж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100