Египетэд 72 сая долларын хөрөнгө оруулна
01-22-2019 16:04
Хятад, Египет хоёр улс Египетийн сансар судлал, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тус улсын Sat II хиймэл дагуулын төслийг Хятадын талаас дэмжих тухай гэрээг өчигдөр үзэглэлээ. Гэрээнд зааснаар Хятад улс Египетийн хиймэл дагуулын үйлдвэрлэлийн салбарт 72 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Египетийн Дээд боловсролын сайд Халед Абдел Гаффарын хэлснээр энэхүү гэрээ нь хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт, тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөжин тэлж буйн бодит нотолгоо юм. Каир хотод болсон хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд Египетийн Алсын зайн удирдлага, сансар судлалын үндэсний газрын дарга болон тус улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд нараар ахлуулсан төлөөлөгч, албаны хүмүүс оролцжээ.