CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Далай тэнгисийн хамгийн гүн нүх

01-22-2019 16:06

Өмнөд Хятадын тэнгис дэх Шиша арлуудын дунд орших 300.89 метр гүн Луугийн нүх хэмээх хонхорхойг албан ёсоор дэлхийн хамгийн гүн “хөх нүх”-ээр тодорсныг Хятадын Далай тэнгисийн хүрээлэн буй орчны урьдчилсан мэдээллийн төвөөс (NMEFC) уламжиллаа. Мэргэжилтнүүдийн “хөх нүх” хэмээн нэрийддэг далайн тэнгисийн ёроол дахь гүн нүх нь ердийн хонхорхой, нам дор газрыг бодвол доошлох тусмаа тойрог нь нарийсдаг, эгц доош чиглэлтэй шулуун нүх бөгөөд дотор нь тунаж тогтсон ус нь гол төлөв оршин буй далай тэнгисийн уснаасаа өөр найрлагатай, хавьгүй амьд организм ихтэйгээрээ өвөрмөц юм. Луугийн нүхнээс өмнө Багамын арлуудын нутагт орших 202 метр гүн Дийний нүхийг дэлхийн хамгийн гүн “хөх нүх” хэмээн үзэж байжээ.
 Амсарын голч нь 130-аад метр, ёроолынх нь голч 36 метр Луугийн нүх нь ер бусын номин цэнхэр өнгийн устай аж. Аварга нүхний дээд хагаст тэнгисийн 20 орчим зүйлийн амьтан, ургамал амьдардаг байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100