CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын дээд удирдлагуудын семинар болов

01-22-2019 12:00

 ХКН-ын Төв хорооны намын сургуульд дээд удирдлагуудын тусгай семинар өчигдөр болов. "Голч үзэл санааг баримталж, их эрсдлээс найдвартай хамгаалъя" уриан дор зохиогдсон тус семинарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “Гадаад орчны гүнзгий өөрчлөлт ба Хятадын өөрчлөлт, тогтвортой хөгжилд тулгарч буй шинэ өрсөлдөөн сорилтыг гүнзгий ойлгон, улаан шугамын үзэл санааг баримтлан, ухамсраа нэмэгдүүлж, хяналт хамгаалалтын чадавхаа дээшлүүлэн, том эрсдлээс дорвитой хамгаалан зохицуулж, эдийн засаг, нийгмийн эрүүл, тогтвортой хөгжил, нийгмийн чухал талын тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй” хэмээх үгийг хэлжээ. Семинарыг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Ерөнхий сайд Ли Кэчян даргалж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүд бүгдээрээ оролцлоо.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100