CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хубэй мужид сая хүн ядуурлаас гарав

01-21-2019 15:05

 БНХАУ-ын төв хэсэгт орших Хубэй мужид өнгөрсөн оны байдлаар нэг сая гаруй хүн ядуурлаас гарч, орлоготой болж, ядуурлын түвшин мужийн хэмжээнд 2.4 хувиар буурсаныг “Синьхуа” уламжлав. Энд онд нэн ядуу, дундаж түвшнээс доогуур орлоготой гэгдэж байсан 963 тосгон, суурингийн иргэдийн амьдрал дээшилсэнийг мужийн ядууралтай тэмцэх газрын орлогч  дарга Цай Данмин мэдээлжээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд 5 сая орчим хүн ядуурлаас гарсан гэж тэрбээр онцолсон байна.
Ядууралтай тэмцэх ажлын хүрээнд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй, нэн ядуу өрхийн 1.5 сая оюутанд нийтдээ дөрвөн тэрбум юань буюу 590 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгожээ. Мөн 130 мянган өрхийн орон сууц, байшинг засах ажлыг хийж гүйцэтгэсэн аж. Энэ онд 800 орчим тосгон, суурингийн 900 мянган хүнд туслах ажлыг хийхээр төлөвлөж буйгаа тэд мэдэгдсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100