CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын Цагаан сараар 2.99 тэрбум хүн зорчино

01-21-2019 14:51

Хятадууд Цагаан сарын баярт ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд үндэсний хэмжээний хамгийн том баяр нь юм. Энэ л баяраараа тэд нутаг усандаа эргэн очиж, удаан уулзаагүй эцэг эх, ах дүү, хамаатан садантайгаа уулзацгаадаг байна. Үүнтэй холбоотойгоор баярын үеэрх зорчигчдын тоо эрс нэмэгддэг учраас тусгайлан хуваарь гаргаж, зарим чиглэлд унааны тоог нэмэхээс гадна Цагаан сарын тээвэрлэлт гэх нэр томьёо ч бий болжээ. Тэгвэл энэ жилийн Цагаан сарын тээвэр өнөөдрөөс эхэлж, ирэх гуравдугаар сарын 1-н хүртэл 40 хоног үргэлжлэх юм байна. Тодруулбал баярын өмнөх 15 хоног, баярын дараах 25 хоног гэж ангилжээ.
 Хятад улсын хэмжээнд 2019 оны Цагаан сараар зорчигчдын тоо давхардсан байдлаар 2.99 тэрбумд хүрэх гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэдгээрээс 2.46 тэрбум нь авто замаар, 413 сая нь галт тэргээр, 73 сая нь онгоцоор, 43 сая нь усан онгоцоор зорчих гэнэ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100