CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Алсын зайн анхны мэс заслыг амжилттай хийлээ

01-21-2019 15:44

 Хятадын Фужянь мужийн эмч нар дэлхийн анхны алсын удирдлагат мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Мэс заслыг гахайн дээр хийсэн бөгөөд 5G холболттой, робот гартай төхөөрөмжийг Лиу Рунь хэмээх эмч “өвчтөн”-ий хэвтэх эмнэлгээс 50 км-ийн зайд удирджээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиор хөгжүүлсэн дээрх компьютер маш тод, өндөр нарийвчлалтай дэлгэцтэй тул Лиу эмч мэс заслын явцыг алдалгүй харж, туслах эмч, сувилагч нараа удирдан чиглүүлэхийн хамт “ухаалаг гар”-ныхаа тусламжтайгаар гахайн биед хагалгаа хийсэн байна. 10-аадхан минут үргэлжилсэн мэс ажилбар нь гахайн элэгнээс салбанхай авах мэс засал байжээ.
Уг туршилтыг хийсэн эмч нар 5G технологийг анагаах ухаанд өргөн хүрээнд нэвтрүүлж, яаралтай хагалгаа шаардлагатай өвчтөнийг хугацаа алдалгүй, алсын зайнаас эмчлэх өдөр ойрхон гэдэгт эргэлзэхгүй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100