CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Вьетнамд болж магадгүй

01-21-2019 15:48

 АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалт хэдхэн долоо хоногийн дараа, багцаагаар ирэх сарын сүүлээр болно гэсэн баттай бус мэдээ цацагдаад байгаа. Харин Хятад, Америкийн ажиглагчид уг уулзалтыг Вьетнамд болж магадгүй хэмээн таамаглаж байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр тус улсын Ханой хот хамгийн боломжит газраар нэрлэгдээд буй бол далайн эргийн Данан, эсвэл нутгийн өмнөд хэсэгт орших нийслэл Хошиминийг мөн уулзалт болох газраар сонгож магадгүй гэсэн таамаг байгаа аж.
Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн намын Төв хорооны орлогч даргатай цаг хагас хэртэй уулзаж ярилцсан, хэлэлцээ амжилттай болж хоёр орны дараагийн дээд хэмжээний уулзалт болох газрыг сонгосон, удахгүй уулзалтын товыг зарлана гэсэн юм. Д.Трамп, Ким Жон Ун нар өнгөрсөн оны зургадугаар сард Сингапур улсад анх удаа нүүр тулан уулзсан билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100