CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Орос, Хятадын эрдэмтэд сарыг хамтран судална

01-18-2019 12:54

 Орос, Хятадын эрдэмтэд сарны хөрсний гүнд ус, мөс бий эсэхийг хамтран судлахаар болсныг Оросын тал мэдээллээ. Алтайн Техникийн улсын их сургуулийн мэргэжилтнүүд Оросын Суурь судалгааны сан болон Хятадын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан хоёроос сарны хамтарсан судалгааг санхүүжүүлэхээр болсныг уламжилж, сарнаас гадна Ангараг гаригийн гадаргаас усны ул мөр хайх судалгааны ажилд ч хоёр тал хамтрах талаар ярилцаж байгаа гэжээ.
Хамтарсан судалгааны төсөл хоёр жил хэрэгжих төлөвтэй бөгөөд өмнөх судалгаа, шинжилгээтэй харьцуулахад сарны гадаргуу дээр хэт авианы өрөмдлөгө хийхээрээ ялгаатай гэнэ. Өмнө нь хийгдэж байсан өрөмдлөгүүд сар болон Ангараг гаригийн өнгөн хөрсийг эвдэж, зарим нь аварга том нүх үүсгэж орхисон байна. Харин хэт авианы нарийн өрөмдлөгө нь сарны гадарга юм уу, гүний хөрсөнд байх магадтай ус, мөсний ул мөрийг сүйтгэлгүй мэдээлэл цуглуулж чадах давуу талтай аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100