CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эм бэлдмэлийн үнийг бууруулах хөтөлбөр баталлаа

01-18-2019 16:24

 Хятадын Засгийн газар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, иргэдийн эм тарианд зарцуулдаг мөнгийг хэмнэхийн тулд томоохон 11 хотын улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах хөтөлбөр баталснаа танилцууллаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр улсын эмнэлгүүд нэг жилд хэрэглэх эм бэлдмэлийнхээ нөөцийн 60-70 хувийг бөөний үнээр худалдан авах боломжтой болох аж. Албаны хүмүүсийн онцолсноор энэ нь дотоодын эмийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдэд ч тустай, харилцан ашигтай шийдвэр юм.
Хөтөлбөр хэрэгжих хотуудын тоонд орсон Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь тэргүүтэй хотууд нь Хятадын дотоодын эмийн зах зээлийн гуравны нэгийг бүрдүүлдэг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100