CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдийн бүх тосгоныг хатуу хучилттай замаар холбоно

01-18-2019 16:21

 Түвдийн өөртөө засах орны алслагдсан, уулархаг бүс нутгуудад энэ оны эцэс гэхэд нийт 4500 км засмал зам шинээр тавьснаар нутгийн бүх гацаа тосгод хатуу хучилттай замаар холбогдоно хэмээн орон нутгийн захиргаа мэдэгдлээ. Энэ нь тус бүс нутагт ядуурлыг үндсээр нь арилгах Хятадын төрөөс хэрэгжүүлж буй өргөн далайцтай ажлын нэг хэсэг юм. 
Түвдэд одоогоор нэг томоохон суурин, 12 жижиг тосгон хатуу хучилттай замгүй байгаа бөгөөд энэ нь орон нутгийн тээвэрлэлт, хөдөө аж ахуй, мал аж ахуй болон байгаль орчны хамгаалал гээд олон салбарын хөгжилд чөдөр тушаа болж буй гэнэ. Иймд орон нутгийн захиргаа хөдөөгийн зам, дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, зөвхөн түрүү жил гэхэд 37 тэрбум юаниар нийт 13 мянган км замыг засаж сайжруулах юм уу, эсвэл шинээр тавьжээ. Өнгөрөгч оны эцэс гэхэд Түвдийн өөртөө засах орны хөдөө нутгийн нийт замын урт 68863 км-т хүрсэн байна. Харин энэ бүх бүтээн байгуулалтад оролцсон нутгийн 244 мянган иргэний орлого нийтдээ 6.94 тэрбум юаниар нэмэгдсэн аж. 2018 онд тус бүс нутгийн 180 мянган иргэн ядуурлаас аврагдсан гэх тооцоо гарсан бол албаныхан энэ жил 150 мянган хүнийг ядуурлаас гаргах зорилт тавиад байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100