CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Хуавэй” шинэ процессороо танилцуулав

01-17-2019 14:00

Хятадын холбоо, технологийн “Хуавэй” компани өнгөрсөн даваа гаригт шинэ үеийн “Кунпэнг 920” процессороо танилцуулсныг  “Синьхуа” мэдээллээ. ARM баазад суурилсан, өндөр хурдтай, энэхүү процессор мэдээлэл, өгөгдлийг богино хугацаанд боловсруулан дамжуулах чадалтай гэж компанийнхан мэдэгдэж байна. Олон улсад үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй энэ төрлийн процессоруудаас хамгийн өндөр хүчин чадалтай нь хэмээгдэж буй “Кунпэнг 920” эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд орчинд ээлтэй гэдгээрээ мөн онцлог.
Долоон нанометрийн хурд бүхий технологи нь уг процессорын хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний зарцуулалтыг 30 хувиар бууруулж байгааг  нээлтийн үеэр онцолжээ. Асар их мэдээллийг нэг дор цуглуулах, хадгалах, боловсруулах, мэдээллийн бааз бий болгох, тухайлбал, аливаа компанийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг төвлөрүүлэх зэрэг серверийн үйлчилгээнд чиглэсэн процессоруудад тавигддаг бүх л шаардлагыг хангасан, техник үзүүлэлт өндөр уг процессор тун удахгүй БНХАУ-д худалдаалагдаж эхлэх аж.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100