CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ДНБ нь 9 их наяд давсан Хятадын анхны муж

01-17-2019 14:03

 Хятадын нийт 10 муж одоогоор өнгөрөгч оны эдийн засгийн үзүүлэлтээ тайлагнаад байгаагаас хамгийн сайн үнэлгээтэй мужаар нутгийн зүүн хэсэгт орших Жянсү муж шалгарчээ. Мужийн захиргаанаас гаргасан албан мэдээнд тэмдэглэснээр мужийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд дундажаас дээгүүр байж, ДНБ-ий өсөлт нь ойролцоогоор 6.7 хувьд хүрсэн байна. Ингэснээр мужийн нийт ДНБ-ий хэмжээ 9.2 их наяд юаньд хүрсэн нь Хятаддаа анхдагч болж байгаа аж. Өөрөөр хэлбэл Хятадын нэг ч мужийн ДНБ-ий эргэлт есөн их наяд давж байгаагүй бөгөөд Жянсү мужийн эдийн засгийн өсөлтийг аль нэг тусгаар улсынхтай харьцуулбал Австралийнхтай дөхүү байна гэсэн үг юм. Австрали улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 13 дахь орон билээ.
Дээрх 10 мужийн эдийн засгийн үзүүлэлтээс харахад “Есөн их наядын клуб”-т нэгдэх дараагийн муж нь Гуандун байх төлөвтэй байна. ДНБ-ий өсөлт, хэмжээгээрээ 29 жилийн турш Хятадын №1 муж байсан тус мужийн ДНБ 2017 онд 8.99 их наяд юань байсан бол зарим эдийн засагч эл үзүүлэлтийг энэ жил бүр 10 их наяд ч давж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Бусад мужийн эдийн засгийн амжилтаас дурдвал Сычуань мужийн ДНБ 2018 онд дөрвөн их наяд юаниар, эдийн засгийн нийт эргэлт нь найман хувиар тус тус өсчээ. Харин Хэнань мужийн эдийн засгийн эргэлтийн өсөлт мөн л эдийн засагчдын таамаглалыг давж, ДНБ-ий хэмжээ нь дөрвөн их наяд юань давсан мужуудын эгнээнд нэгдсэн аж. Томоохон хотуудын тухайд нийт 17 хотын ДНБ өнгөрөгч онд анх удаа нэг их наяд юанийн босгыг давсан байх төлөвтэй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100