CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

4 сая юанийн цэвэр агаар худалджээ

01-17-2019 13:57

 БНХАУ-ын Жэжянь мужийн Паньань хотын иргэн Ян Жэ өнгөрсөн жилийн хугацаанд 470 мянган сав цэвэр агаар худалдаж, дөрвөн сая орчим юанийн наймаа хийжээ. Хотод ирсэн жуулчид төдийгүй нутгийн оршин суугчид баллонд савласан агаарыг худалдаж авдаг аж. Тэрбээр өглөө эрт  Паньань хотын ой мод ихтэй, уулархаг дүүрэгт очиж, тусгай аппаратаар хүчилтөрөгч соруулж авдаг бөгөөд түүнийгээ халдваргүйжүүлэн, даралтыг нь нэмээд, савлан зардаг бизнес эрхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэнэ. Хотын алслагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн 93 хувь нь ойгоор бүрхэгдсэн, асар том талбайг эзэлсэн усан байгууламжтай учир агаар нь хасах ионтой.
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нэмэгдэж, хотын оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул ийм бизнес эрхлэх болсноо ч Ян Жэ ярьж байна. Арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд түүний бизнесийн “оргил үе” байдаг бөгөөд тэрбээр Япон, Өмнөд Солонгос, Испани руу ч савласан агаараа гарган худалдаг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100