CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадууд Цагаан сараар 1500 гаруй үйл ажиллагаа зохион байгуулна

01-17-2019 14:18

Цагаан сар бол хятад хүмүүсийн хувьд хамгийн чухал баяр нь.  Тиймээс тэд энэ үеэр Хятадыг дэлхий дахинд сурталчлах, таниулах олон арван үйл ажиллагаа хийдэг. Тэдгээрээс хамгийн том нь “Аз жаргалтай цагаан сар” бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэхүү арга хэмжээний нээлт өчигдөр болж, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээг зохион байгуулж эхэлсэний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Иймээс ч ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч буй юм.
2019 оны “Аз жаргалтай Цагаан сар”-аар Хятадын соёл болон аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэхээр төлөвлөсөн нь хамгийн том онцлог нь гэнэ. Иймээс тэд дэлхийн өнцөг бүрт байгаа 1000 орчим түншүүдтэйгээ хамтран 133 улс болон бүс нутгийн 396 хотод 1500 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэдгээрээс дурдвал, тоглолт, үзэсгэлэн, сүмийн цуглаан, сүрт жагсаал, форум зэрэг бөгөөд 30 гаруй ангилалд хуваагдах аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100