Автомашины ухаалаг зогсоол байгуулжээ
01-16-2019 10:34
БНХАУ-ын Чончин хотноо автомашины налуу байрлалтай, ухаалаг зогсоол ашиглалтад орсон байна. Авто зогсоолын үлгэр жишээ болохуйц энэхүү төсөл нь саяхан тус хотын Наньань дүүрэгт байгуулагджээ. Тус зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулахдаа жолооч нь машинаа ухаалаг зогсоол дээр аваачихад л хангалттай. Үүний дараа картаа уншуулсанаар ухаалаг зогсоол өөрөө машиныг бүрэн байрлуулна. Үүнд ердөө нэг минут хүрэхтэй үгүйтэй л хугацаа шаардлагатай гэнэ. Түүнчлэн энэ нь зогсоолын зай хэмнэж, 24 машины зогсоол дээр 40-ийг тавих боломж бүрдүүлжээ. Ингэснээр тус хотынхон машины зогсоол олддоггүй хүндрэлтэй асуудлыг шинэ түвшинд шийдвэрлэх боломж бүрдсэн байна.
Ойролцоогоор 400 ам метр талбайд 40 налуу ухаалаг зогсоолыг дөрвөн эгнээ болгон байрлуулжээ. Машины зогсоолууд нь тус бүр 32 градусын налуу аж.