CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрүүл мэндийн салбарыг сайжруулна

01-14-2019 10:29

 Алслагдсан муж, суурин, хөдөө тосгонд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, тогтоосон стандартын дагуу үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн арга хэмжээ авахаа БНХАУ-ын Эрүүл мэндийг хамгаалах улсын хороо мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. 2020 он гэхэд хөдөө нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын чадварыг дээшлүүлэх, шинээр мэргэжилтнүүдийг бэлтгэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай техник, төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөж байна. Хорт хавдрын эсрэг эмчилгээ, зүрх судас, тархины мэс засал зэрэг өндөр ур чадвар шаардсан үйлчилгээг  томоохон хотуудын эмч нарын удирдлага дор хийхэд чиглэсэн теле төхөөрөмжүүд, холбоо харилцааны хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарахаа энэ үеэр мөн онцолжээ. Түүнээс гадна хүнд, ужиг өвтэй хүмүүст хүргэх үйлчилгээ, эмчилгээний зардал, эм хэрэгслийн үнийг хөнгөлөх механизмыг ч энэ ажлын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. БНХАУ 2020 он гэхэд эмнэлгийн суурь үйлчилгээг 100 хувь үнэгүй үзүүлэх, олон шатлалт даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Түүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчнөөс урьдчилсан сэргийлэх, амьдралын зөв, эрүүл хэв маягийг сурталчлах аян өрнүүлсээр байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100