CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Торгоны хэрэглээгээрээ Хятад тэргүүлж байна

01-14-2019 10:27

 БНХАУ-ын Торгоны ассоциацийн тэргүүн Ян Юнъюанийн мэдэгдсэнээр, эх орондоо үйлдвэрлэсэн торгоны 60 хувийг хятадууд өөрсдөө худалдан авч хэрэглэдэг байна. Өөрчлөлт, шинэчлэлтийн 40 жилийн хугацаанд тус улсын торгоны зах зээл дотооддоо илүү төвлөрч, худалдан авагчдын дийлэнх хувийг ч өөрсдөө эзлэх болж, торго болон торгон бүтээгдэхүүний үнэ өсөж, энэ зах зээл өргөжиж байгаа аж. Ассоциацийн мэдээлснээс үзвэл, зөвхөн 2017 оны байдлаар тус улсад 11.8 сая  му буюу 733 мянган га талбайд хүр хорхойн мод тариалж байгаа бөгөөд орон даяар 20 сая фермд торгоны утас гаргаж авах зорилгоор авгалдай үржүүлж буй гэсэн тоо байна. Шинэ мянган гарснаас хойш зөвхөн зүүн өмнөд мужуудад төдийгүй төв, баруун мужуудад хүр хорхой үржүүлэгч  фермүүд олширч байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн нийт торгоны 82 хувийг төв, баруун  бүсэд үржүүлсэн хүр хорхойн шүлсээр нэхжээ.
Олон улсын торгоны зах зээлд Азийн орнууд тэргүүлдэг бөгөөд торгон эдлэл, утасны үйлдвэрлэлээрээ Хятад, Энэтхэг, Япон эхний байруудад жагсдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100