CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Америкийн сансрын мэргэжилтнүүд мэдээлэл солилцож байна

01-14-2019 16:04

Хятад, Америкийн сансар судлалын агентлагууд өнгөрөгч оны дунд үеэс харилцан мэдээлэл хуваалцаж эхэлсэн, саяхан сарны цаад талд амжилттай газардсан “Чаньэ-4” хөлгийг хөөрөхөөс өмнө ч талууд санал солилцсон хэмээн  Хятадын Үндэсний сансар судлалын захиргаа мэдэгдлээ. НАСА-гийн мэргэжилтнүүд Хятадын “Чаньэ” хөтөлбөрийнхөнд сарны тойрог замд 2009 оноос хойш ажиллаж буй өөрсдийн LRO хиймэл дагуулын мэдээг харамгүй өгсөн бол Хятадын тал хариуд нь одоогийн судалгаа, шинжилгээнийхээ явц, сарны гадаргуу дээр ажиллаж буй өөрөө явагчийнхаа байршил, газардсан нарийн цаг зэргийг хуваалцсан байна. Энэ нь Америкийн Засгийн газар Хятадтай энэ мэт мэдээлэл солилцохыг 2011 онд хориглосноос хойших талуудын анхны хамтын ажиллагаа болжээ.
Хятадын Үндэсний сансар судлалын захиргаанаас гаргасан өөр нэгэн мэдэгдэлд “Чаньэ-4” хөлөг дээр гадаадын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний хоёр ч төхөөрөмж ажиллаж буй тухай дурдсан байна. Тэдний нэг нь Германы Киелийн их сургуулийнхны бүтээсэн нейтроны досиметр хэмээх хэмжигч бол нөгөөх нь Шведийн Сансрын физик судлалын хүрээлэнгээс илгээсэн энергийн атом шинжээч аж.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100