CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Антарктидыг зорих хятад жуулчдын тоо өссөөр байна

01-14-2019 16:00

Өмнөд мөсөн тивийг зорих хятад жуулчдын тоо 2017-2018 онд 8000 давж, нэг жилийн хугацаанд Антарктидад хөл тавьсан нийт аялагч, жуулчдын 16 хувийг бүрдүүлжээ. Ингэснээр хамгийн олон жуулчин нь өмнөд туйлд очдог үзүүлэлтээр Хятад улс ердөө АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрт орсон байна. Антарктидын Аялал жуулчлалын олон улсын холбооноос (IAATO) мэдээлснээр дээрх тоо ердөө жилийн өмнөх буюу 2016-2017 оныхоос бараг 3000-аар өссөн үзүүлэлт гэнэ. Шанхайд төвтэй аялал жуулчлалын “Ctrip” агентлагийн тооцоогоор Антарктидыг зорих хятад жуулчдын тоо 2018-2019 оны аяллын жилд 10 мянга давах төлөвтэй байна. Антарктидад очиход хамгийн тохиромжтой үе нь 11-р сараас гуравдугаар сар юм.
Хятадын жуулчид мөн Антарктидад дунджаар 23 хоногийг өнгөрүүлж, 50-110 мянган юань буюу ойролцоогоор 8000 ам.доллар зарцуулдагаараа дэлхийд дээгүүрт оржээ. Өмнөд туйлыг зорих хятад иргэд 2008 оны үеийнхээс даруй 100 дахин өсөөд байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100