CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шиань хот Хятадын Номын нийслэлээр тодров

01-14-2019 16:07

Бээжин хотод болсон Хятадын Номын нийслэлийг тодруулах их хурлаар таван хотыг хэлэлцсэний дүнд Шиань хот өнгөрөгч 2018 оны Номын нийслэлээр тодорчээ. Уг хот номын дэлгүүрийн тоо, уншигчдын хувь хэмжээ, номын дэлгүүрийн төрөлжсөн байдал, төр засгийн дэмжлэг зэрэг үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн байна.
Хятадын соёл иргэншлийн өлгий нутгийн нэг гэгддэг Шиань хот эртний Торгоны замын эхлэх цэг байсан бол өдгөө “Бүс ба зам” санаачилга хэрэгжих бүс нутгийн зүрхэн хэсэгт оршиж буй. Хотын захиргаа 2017 онд “иргэдээ ном соёлтой нөхөрлүүлэх, хотоо номын хот болох” зорилт тавьсан нь амжилттай хэрэгжиж, хэдэн зуун номын дэлгүүр, уншлагын танхим нэмж барьснаар зөвхөн номын дэлгүүрийн тоо нь гэхэд 1927-д хүрч, улсдаа эхний тавд бичигдэх болжээ. Өнгөрсөн 2018 онд Шиань хотын захиргаа ном соёлд 126 сая юанийн хөрөнгө оруулснаас гадна 840 номын дэлгүүр шинээр барьсан байна. Харин номын худалдааны нийт эргэлт нь 747, хэвлэлийн салбарын жилийн цэвэр ашиг нь 37 сая юаньд хүрч, өмнөх оныхоос нь тус бүр 28 хувиар өсчээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100