CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ачаа тээвэрлэгч жолоочгүй машиныг танилцууллаа

01-14-2019 10:25

 АНУ-ын Лас-Вегас хотод жил бүр зохиогддог Ахуйн цахилгаан барааны олон улсын үзэсгэлэнгийн (CES) үеэр Хятадын хайлтын “Байду” компани жолоочгүйгээр тээвэрлэх шинэ технологио танилцуулсан байна. Тус компанийн бүтээсэн “Аполло” ачаа тээврийн жолоочгүй машин Хятадын Чанша хотоос АНУ руу тодорхой чиглэлийн дагуу, өгөгдсөн заавраар ачааг хүргэсэн тухай Хятадын “Өдрийн сонин” мэдээлэв. Түүнээс гадна авто замын ачаалал ихтэй, чиглэл нь хэцүү хот, сууринд ч жолоочгүйгээр ачаа тээвэрлэх чадвартай “Байду Аполло -3.5” загварын машиныг үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулсан аж. Одоогоос гурван жилийн өмнө жолоочгүй автомашин зохион бүтээх төслөө танилцуулж, 2018 онд хотын замын хөдөлгөөнд, 2020 онд олон улсын газрын тээврийн замд гаргахаа тус компанийнхан мэдэгдэж байсан билээ. Төсөлд 50 гаруй хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч, нэгж  нэгдсэний дотор автомашин зохион бүтээгч, үйлдвэрлэгч компаниуд, тээвэр зууч, зорчигч тээврийн бизнес эрхлэгчид, таван их сургуулийн судлаач, мэргэжилтнүүд, зургаан мужийн захиргаа багтаж байна. “Байду” компанийн гүйцэтгэх захирал Ци Лугийн өгүүлж буйгаар, авто тээрийн салбарт ухаалаг технологийг ашиглан, байгальд ээлтэй, хүмүүсийн хэрэглээг хөнгөвчилсөн, аюулгүй, найдвартайг үйлчилгээг хүргэснээр зөвхөн ложистикийн салбарт бус, автомашины түүхэн хөгжлийн хувьд ч шинэ үеийг эхлүүлж байгаа нь энэ аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100