CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад махны үнэ 0.8 хувиар л өсчээ

01-11-2019 12:41

 Хятадын Үндэсний статистикийн газар энэ сарын 10-нд мэдээлэл хийлээ. Мэдээллээс харахад, 2018 оны арванхоёрдугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс (CPI) буюу өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар өсчээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас 0.3 хувиар буурсан аж. Тэгвэл 2018 оныг ерөнхийд нь авч үзвэл, Хятадын хэрэглээний үнийн индекс 2.1 хувиар өссөн байна.
 Түүнчлэн арванхоёрдугаар сард хүнс, архи, тамхины үнэ өнгөрсөн 2017 оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдэж, хэрэглээний үнийн индекс нэмэгдэхэд 0.72 хувиар нөлөөлжээ. Тэр дундаа жимсний үнэ 9.4, шувууны мах 5.4, хүнсний ногоо 4.2, малын мах 0.8, өндөгний үнэ 1.4 хувиар тус тус өссөн гэнэ. Харин эрүүл мэндийн үйлчилгээ 2.5, боловсрол, соёл, үзвэр үйлчилгээ 2.3, орон сууцны үнэ 2.3 хувиар нэмэгдсэн байна. Бусад бараа, үйлчилгээ 1.6, хувцас 1.5, гэр ахуйн бараа 1.4 хувиар өссөн бол зам тээвэр, харилцаа холбооны үнэ 0.7 хувиар буурчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100