CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Мөсөн урлалын тэмцээнд Монголын баг түрүүллээ

01-11-2019 12:28

 БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог олон улсын мөсөн урлалын тэмцээн боллоо. Тус хотын Цас мөсний хотхонд зохион байгуулагдсан тэмцээнд олон орны уран бүтээлч бүтээлээрээ өрсөлдөж, энэ сарын 8-нд шилдгүүдийг тодруулсан байна. Ийн тэргүүн байрт Монголын “Мөс” баг “Хөгжим миний зүрхийг мэднэ” бүтээлээрээ шалгарсан бол Харбины Цас, мөсний холбооны баг “Идэр ээмэгтэн” бүтээлээрээ дэд байр эзэлжээ. “Идэр ээмэгтэн” нь Хятад жүжгийн морь унасан, сэлэмтэй бүсгүйн дүр аж. Харин гуравдугаар байранд Хятадын уран бүтээлчдийн “Сэтгэлд үг хэрэггүй” бүтээл шалгарчээ.
Мөсөн урлалын чиглэлээр томоохонд тооцогддог энэ тэмцээн 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм. Монголын баг тус тэмцээнд түрүүлсэн анхны тохиолдол энэ биш бөгөөд 2016 онд манай гурван баг эхний гурван байрыг эзэлж байсан түүхтэй юм.

Тэргүүн байр “Хөгжим миний зүрхийг мэднэ”

Гуравдугаар байр “Сэтгэлд үг хэрэггүй”

Гуравдугаар байр “Идэр ээмэгтэн”

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100