CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Элчин сайдтай уулзав

01-11-2019 17:21

 Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбарын удирдлага Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуягтай уулзаж хоёр орны харилцааны түүхт 70 жилийн хүрээнд хийх ажил үйлсийн талаар санал солилцов.
Энэ үеэр Элчин сайд Хятадын төв телевизийн монгол хэлээрх сайтад зориулан Цагаан сарын мэндчилгээний бичлэг хийлгэлээ. Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам 70 бүтээлч ажил хийх төлөвлөгөө гаргажээ. Эдгээр ажлыг хоёр орны ард түмэнд сурталчлан таниулах чиглэлд Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбар хамтран ажиллахаар болов. Уулзалт элэгсэг дотно болж өнгөрөв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100